Барга
үндэстэн бол эртний монгол аймгуудын нэг бөгөөд мал аж ахуй эрхлэн амьдрахын зэрэгцээ тоглон наадах дуулах
хуурдах зэргээр чөлөөт цагийг аятай өнгөрөөх талаар амьдрал ахуйдаа тохирсон
олон төрлийн наадгайг бий болжээ. Баргууд нүүдэл хийх чадвараар бусад
угсаатнаас илүү байдгийн хувьд тоглоом наадгай нь ч, тоглох арга хэлбэр нь ч
ялгаатай байсан байна. Мал аж ахуйг эрхэлдэг монгол ястны нэг учир ажлын зав
чөлөө нь малаа хотлуулсаны дараа л илүү гардаг учир үдшийн цагаар наадах,
тоглох, унтахын өмнө үлгэр, оньсого ярих таалцах нь дээр үед бол хэвшсэн байжээ.
Баргууд тоглоом гэж ярьдаггүй наадам гэдэг бөгөөд наадмаар наадах гэж ярьдаг
байсан юм. Хот айлын залуус нийлж үдэш оройн цагаар сартайд цүү хаях, зээрэнхий
бөөрөнхий гэдэг бүжиг нааддаг байжээ. Түүний гадна шагайгаар наадах олон
төрлийн хөлөгт тоглоомууд, хөзрөөр тоглох, хуруугаар \гараар\ наадах, даалуу
жаранпай зэргээр гэртээ тоглохын дээр гэрийн гадаа “Чоно ба гөрөөс болох”
“Тарвагацагаах” “Билжиг нуух” зэргээр олныг хамран тоглох наадмууд олон байдаг.
No comments:
Post a Comment