Хоёр салаа гөрсөн хиймэл үсийг дээлийн хормойтой чацуу
болтол цацаг залган унжуулж, шилэн дээрээ “холбоо” хэмээх шигтгээтэй мөнгөн
сүлжмэлээр хоёр гэзгийг холбоно. Голдуу тойробшо малгай өмсөнө. Дулааны улиралд
“ултай гутал” буюу “хатуу гутал” хэмээгч гурван хавчаартай булигаар гутал,
хүйтний улиралд “бойтог” хэмээгч дан хөмөн ултай, хажлагатай зулагтай булигаар
гутал оёж өмсөнө. Барга малгай гэж алдаршсан малгайг өөрсдөө “чихтэй малгай”
хэмээн нэрлэж эмэгтэй хүний дугуй малгайнаас ялгана. Зуны цагт алчуураар
толгойгоо орооно. Шинэ баргын эхнэр хүний засал өвөрмөц онцлогтой. Өндөр
оройтой, оройдоо залаатай, дугуй малгайд булга, халиу татаж өмсөнө. Малгайн
доор татуур, татуурын доор хавчиг хэмээх мөнгөн эдлэл зүүнэ. Хавчгийн дотуур
эрүүвч хэмээх үстэй хоолойвчоор жийрэглэнэ. Хавчиг нь халхынх адил мөр өөдөө
дэрвийхгүй, хоёр хацраа дагаж өмнөө дугуйрсан байна. Түнтгэр мөртэй тал
хуниастай дээл дээр урт ууж өмсөнө.
Өргөн хар эмжээртэй, утаж шарлуулсан дээлийг урт, нарийн бөгөөд оноотой хийж, хөөргөлгүй дарж бүслэх нь хуучин Баргын намба байв. Ялангуяа дулааны цагт цагаан будиие давхарлан ширээд, хар эдээр хөвөөлөн угалз гаргаж чимсэн түрийтэй,Хүйтний цагт худусэн турийг мөн хар эдээр хөвөөлөн чимж оёсон гутал өмсөнө. Ийм гутлын ул зулаг хоёрыг бүхэл хөмөөр хуньж хийнэ. Тэр хуниасыг гаргахыг гутал татана гэнэ. Ингэж татаж хуниасан гутлыг сөөхий гутал гэнэ
Барга эрэгтэй хүн элдээмууз хэмээх босоо өндөр оройтой, орой дээрээ сампинтай малгайг сэрүүний улиралд өмсч байв. Эмэгтэйчүүд нь орой дээрээ улаан залаатай дүгрэг малгай өмсөнө. Мөн аль ч улиралд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүгд цайвар өнгийн алчуураар толгойгоо ороож байжээ.
Баргачууд хонины элдсэн цагаан нэхий дээл өмсөх нь зонхилж байсан ба даалимба, даавуу, чисчүү торгон эдээр гадарласан хурган ба ишгэн дээл хүйтний улиралд өмсч байв.
Нөхөрт гарсан эмэгтэй хүн түнтгэр мөртэй эхнэр дээл өмсөнө. Эхнэр дээл уужтай, дан тэрлэгний гадна талд давхарлах зориулалттай хүрэм өмсгөл нийт монголчуудын дунд дэлгэрсэн байдаг. Үүнийг баргачууд олондой гэж нэрлэдэг. Үүнээс гадна эмэгтэй хүний дээл гадуур өмсөх гоёлын хувцасны төрөл нь зах ханцуйгүй, хоёр ташаандаа оноотой хамжаар байв. Үүнийг нас ялгаварлахгүй өмсөнө.
Эрчүүдийн дээл зах өргөнтэй, энгэр нь тавиу өргөн, урт ханцуй нударгатай, хормой өргөн бөгөөд дугуйвтар, зах энгэр дан эмжээртэй байх нь нийтлэг.